ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өвлөх харилцаа

Өв залгамжлах нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжих харилцаа.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Өвлөгч өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Өв хүлээн авах Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1/

  • Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”
  • Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хүн амын анхан шатны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг дарга хариуцан хөтөлнө”
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д “Хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх” гэж заасны дагуу өвлүүлэгч тус баг, хороонд сүүлд оршин сууж байсан болон хамт амьдарч байсан бусад өвлөгчийг тодорхойлсон баримтыг:

Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй  бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2/

Өвлөгч эд хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах

  • Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдсон бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж ажиллах бөгөөд хуульд заасан төр, байгууллага,хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээ, мэдээлэл, тайлан, тоо баримтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай үнэ төлбөргүй солилцож, харилцан мэдээлнэ”.
  • Нотариатын Өвлөх эрхтэй холбоотой мэдээллийн нэгдсэн цахим сангаас хүсэлт бүртгүүлсэн лавлагаа.

Иргэний хуулийн 528.1,528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох урьдчилсан ажиллагаа

Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно./ Иргэний хуулийн 531 зүйл/

Өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах

Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/6/304/decide_order