ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өвлөх харилцаа

Өв залгамжлах нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжих харилцаа.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах тухай хүсэлтээ өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргана

Өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нотариатын өвийн санд бүртгэнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2/

Өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. / Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2/

Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч  буюу гэрээслэл биелүүлэгч,нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана./ Иргэний хуулийн 536.1/

Үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. / Иргэний хуулийн 536.2/


http://e-khutuch.mn/guide/print/6/304/decide_time