ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Хөөн хэлэлцэх хугацаа

Хөөн хэлэлцэх хугацаа

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөөн хэлэлцэх хугацааг тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тул өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргах боломжтой. /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 –р зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/6/326/decide_order