ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”.

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-28 дугаар зүйлд зохицуулсан байдаг.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль /2008 он/ ЭНД   дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Зөрчлийн тухай хууль /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/61/481/law