ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Хүүхэд төрснийг бүртгэх

Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлнэ.

Төрсний гэрчилгээг авснаар:

  • Нийгмийн халамж үйлчилгээний бүх төрлийн хөнгөлөлт тусламж авах
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж үнэ төлбөргүй эмчлүүлэх
  • Гадаад улс оронд зорчих эрх нээгдэх зэрэг бүхий л үйл ажиллагаа нь төрсний гэрчилгээг үндэслэн хийгдэх тул хүүхдээ бүртгүүлэхийг эцэг, эхчүүддээ зөвлөж байна.

http://e-khutuch.mn/guide/print/7/133/advice