ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх

Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх

Хуулийн зохицуулалт

Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах гол бичиг баримт нь Монгол улсын Үндсэн Хуулийн 5 дугаар зүйлд “ Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” Уг заалтаас улбаалан Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд Монгол улсад нийтийн болон хувийн өмч байна. Хувийн өмч нь иргэний болон дундын хэлбэртэй байхаар заасан бөгөөд мөн хуулийн 125 дугаар зүйлд гэр бүлийн эд хөрөнгийн эрх түүний зохицуулалтыг тусгасан.

Гэр бүлийн гишүүн хэн нэгний зөвшөөрөл хяналтгүйгээр өөрийн эрх ашгийн үүднээс өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэрлэхийн өмнө байсан болон гэрлэлтийн явцад бий болсон хөрөнгийг ойлгоно. Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарна:

  1. Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх,
  2. Өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн, хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд, олж авсан эд хөрөнгө, мөнгө.
  3. Амин хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан эд хөрөнгө. Тухайлбал: хувцас, эд зүйлс, ээмэг зэрэг байж болно.
  4. Оюуны өмчлөлийн зүйл буюу зохиогчийн шагнал.
  5. Хүний авьяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого.
  6. Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.

Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна. /Иргэний хууль 127 дугаар зүйл/

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгөд:

  1. Гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал шинээр бий болсон хөрөнгө. Энэ нь: хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө үнэт, цаас шаардлагууд материаллаг бус эрх болон бусад хөрөнгө, эд зүйлс хамаарна.
  2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө.
  3. Ногдол хувь, үнэт цаас. Тайлбар: Үнэт цаас гэдэг нь хөрөнгийн эрхийг баталгаажуулсан баримт юм. Харин хувьцаа эзэмшигч нь аль нэг хувьцаат компаний хувьцааг эзэмшсэнээр тухайн компанийн ашиг, орлогоос нь хөрөнгө оруулсныхаа хариуд ногдол хувь авдаг.
  4. Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө. Тайлбар: Тодорхой нэг эд хөрөнгө гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр байгаа нь тухайн гишүүний хувийн өмч гэх үндэслэл болж чадахгүй.
  5. Гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал. Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийг бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг / бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.

Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар / хүндэтгэн үзэх шалтгаанд сургуульд суралцах, цэргийн алба хаах зэрэг гэр бүлийн орлого олох үйлсэд түр хугацаагаар хамтран зүтгэх бололцоогүй нөхцөл байдал /  орлого олоогүй байсан эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ. хэлнэ. /Иргэний хууль 126 дугаар зүйл/

Хамтран эзэмших дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн бүр захиран зарцуулах адил тэгш эрхтэй байх ба гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан зэрэг үр дагаврыг гаргахгүй байх ёстой. Хэрэв дээрх үйл ажиллагаа нь тогтоогдсон тохиолдолд эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. /Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 128.4-т/ Хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй юм. Харин энэ шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхээс өмнө тавигдсан байх учиртай.

Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм. /Дээд шүүхийн зөвлөмж, Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 3-т/

Хэрвээ зөвшөөрлийг аваагүй худалдсан бол тухайн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болно. /Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 3-т/

Хамтран өмчлөгч нь дундын өмчийг хуваагаагүй тохиолдолд бусдын эрхийг хязгаарлан, бие даасан хэсгийг эзэмших боломжгүй.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах

  • Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.
  • Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.
  • Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно. /Иргэний хуулийн 130 дугаар зүйл/

Гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл/ Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг / садангийн хүнийг /Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг/ ойлгоно” гэжээ.

Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах бол хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах хөрөнгийг авах эрхгүй. Ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө. /Иргэний хуулийн 131 дүгээр зүйл/

  • Гэр бүлийн гишүүн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүй бол
  • Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
  • Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна.
  • Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно. /Иргэний хуулийн 129 дүгээр зүйл/

http://e-khutuch.mn/guide/print/7/212/law