ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Нөхөрлөлийн хоёр хэлбэр түүнийг байгуулах

Нөхөрлөл гэж гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг; /Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан үүсгэн байгуулах гэрээний үндсэн дээр байгуулна.

Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Гишүүд гэрээ баталснаас хойш 15 өдрийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана. /Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйл/

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/гишүүн тус бүрийн хариуцлага
10/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан үүсгэн байгуулах гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:

1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйл ажиллагаа;
3/нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
4/удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар;
5/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
6/мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
7/шийдвэр гаргах арга, журам;
8/ашиг хуваарилах зарчим;
9/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
10/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
11/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно. /Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйл/

Татан буугдах

а.Нөхөрлөл нь дор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана:
1/гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;
2/саналын эрхийн дийлэнх олонхыг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан;
3/тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;
4/зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн;
5/нөхөрлөлийн онцлогтой холбогдон энэ хуульд заасан бусад үндэслэл;
6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;

б.Шүүх нөхөрлөлийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:
1/дампуурсан;
2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;
3/ тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;
4/хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
5/хуульд заасан бусад үндэслэл.


http://e-khutuch.mn/guide/print/8/139/decide_order