ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Нөхөрлөлийн хоёр хэлбэр түүнийг байгуулах

Нөхөрлөл гэж гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг; /Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг/

Хуулийн зохицуулалт

Нөхөрлөл гэж гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг; /Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг/

Нөхөрлөл оноосон нэртэй байна. Оноосон нэр товч бөгөөд төрийн албан бичгээр илэрхийлэгдсэн, бусад нөхөрлөлийн оноосон нэртэй давхардаагүй байна. /Нөхөрлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйл/

Нөхөрлөлийн хэлбэр:

1/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ББ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ. /Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл/

2/зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ЗБ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ. /Нөхөрлөлийн тухай хуулийн 27 дугаар зүйл/

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гагцхүү бүрэн хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй. Харин тэдгээр нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана.

Дээрх заасан тохиолдолд үлдсэн гишүүдийн шийдвэрээр уг нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно. Энэ тохиолдолд гэрээгээ шинэчлэн, бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг татан буулгах үед оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байна.

3/хязгаарлагдмал хариуцлагатай.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.

Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард “ХХН” гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно. /Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/8/139/law