ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Хоршоо, түүнийг байгуулах

Хоршоо гэж эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг; /Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг/

Хуулийн зохицуулалт

Хоршооны үйл ажиллагааны төрөл

  1. түүхий эд боловсруулалтын;
  2. үйлдвэрлэлийн;
  3. хадгаламж, зээлийн;
  4. борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;
  5. үйлчилгээний;
  6. орон сууц барих зориулалтын;
  7. эд хэрэглэгчдийн;
  8. дүрэмд заасан үйл ажиллагаа.

Хоршоо нь хадгаламж, зээлийн хоршооноос бусад хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно.

Хадгаламж, зээлийн хоршоо эрхлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна. /Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйл/

Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Тухайн хоршоогоо аль нэг гишүүнийхээ нэрээр нэрлэж үл болно.

Анхан шатны Хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно. /Хоршооны тухай хуулийн 6 дугаар зүйл/

а.Хоршооны эд хөрөнгийн эх үүсвэр:

  1. гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
  2. дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
  3. хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;
  4. бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;
  5. хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.

б.Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараах байдлаар давхар бүртгэнэ:

  1. гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;
  2. хоршооны нөөц санд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;
  3. бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр. /Хоршооны тухай хуулийн 8 дугаар зүйл/

Хоршооны дүрэм, түүний агуулга

а.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.

б.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

в.Хоршооны дүрэмд дараах асуудлыг тусгана:

  1. хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
  2. гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;
  3. хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;
  4. хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;
  5. гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;
  6. гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
  7. гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;
  8. хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
  9. хоршооны тайлангийн жил;
  10. аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
  11. хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
  12. гишүүнд үйлчлэх хэлбэр;
  13. хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;
  14. болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд , хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;
  15. хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
  16. хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;
  17. хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;
  18. хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;
  19. бусад зүйл.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад бүртгүүлэх өргөдөл гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хоршоог бүртгүүлэх өргөдөлд хавсаргах материал

  1. 1.үүсгэн байгуулагч гишүүдийн гарын үсэгтэй дүрэм;
  2. 2.хоршоог үүсгэн байгуулсан болон Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэл.

Бүртгэх байгууллага нь хоршоог бүртгэх явцад шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих үндэслэлийг зааж, бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргах ба энэ тухайгаа өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана. /Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйл/

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Улсын бүртгэлийн байгууллага нь шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ. /Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Бүртгэх байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өргөдөл гаргагч эс зөвшөөрвөл зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно. /Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг/

Асуулт 1. Хоршоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хоршоо эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг.

Асуулт 2. Хоршооны дүрмийг хэн батлах вэ?

Хоршооны дүрмийг тухайн хоршооны бүх гишүүдийн хурлаар баталдаг ба үүсгэн байгуулагч гишүүдийн гарын үсэгтэй байна.

Асуулт 3. Дүрмээ батласнаас ямар хугацаанд бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх вэ?

Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана. Улсын бүртгэлийн байгууллага нь шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.

Асуулт 4 Хоршоог ямар үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж болох вэ?

Хоршооны үйл ажиллагааны төрөл

  1. түүхий эд боловсруулалтын;
  2. үйлдвэрлэлийн;
  3. хадгаламж, зээлийн;
  4. борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;
  5. үйлчилгээний;
  6. орон сууц барих зориулалтын;
  7. эд хэрэглэгчдийн;
  8. дүрэмд заасан үйл ажиллагаа.

Хоршоо нь хадгаламж, зээлийн хоршооноос бусад хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно.

Асуулт 5.  Хоршоог хэдэн гишүүнтэйгээр байгуулах вэ?

Хоршооны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар анхан шатны Хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно.

Асуулт 6. Хоршооны дүрэмд ямар зүйлсийг заавал тусгах ёстой вэ?

Хоршооны дүрэмд дараах агуулга тусгагдсан байна. Үүнд:

а.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.

б.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

в.Хоршооны дүрэмд дараах асуудлыг тусгана:

  1. хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
  2. гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;
  3. хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;
  4. хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;
  5. гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;
  6. гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
  7. гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;
  8. хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
  9. хоршооны тайлангийн жил;
  10. аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
  11. хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
  12. гишүүнд үйлчлэх хэлбэр;
  13. хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;
  14. болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд , хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;
  15. хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
  16. хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;
  17. хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;
  18. хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;
  19. бусад зүйл.

Асуулт 7. Хадгаламж зээлийн хоршоо байгуулахын тулд тусгай зөвшөөрөл авдаг юм уу? ямар байгууллагаас зөвшөөрөл авах вэ?

Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хадгаламж, зээлийн хоршоо эрхлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна.

Асуулт 8. Хоршооны нэрийг үүсгэн байгуулагч, гишүүдийн нэрээр нэрлэж болдоггүй юм уу?

Хоршооны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хоршоог аль нэг гишүүнийхээ нэрээр нэрлэхийг хориглодог.

Асуулт 9. Хоршооны хөрөнгийг ямар төрлийн эх үүсвэрээр бүрдүүлж болох вэ?

Хоршооны эд хөрөнгө нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэж болно. Үүнд:

  1. гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
  2. дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
  3. хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;
  4. бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;
  5. хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.

Асуулт 10.  Хоршооны гишүүд ямар эрх эдэлдэг вэ?

Хоршооны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хоршооны гишүүн дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

  1. энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих үйлчилгээ авах;
  2. өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх;
  3. хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох;
  4. бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох;
  5. бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах;
  6. хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх;
  7. жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах;
  8. бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
  9. хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах;
  10. хууль, дүрэмд заасан бусад эрх;
  11. хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх.

http://e-khutuch.mn/guide/print/8/140/all