ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Компани, түүний хоёр хэлбэр

Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно.

Улсын тэмдэгтийн хураамжинд

  1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг,
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг төлнө. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйл/

Та хуулийн этгээдийн нэрээ авахдаа хэд хэдэн нэр бодож очихыг зөвлөж байна. Учир нь таны сонгосон нэр

  1. хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй; 
  2. хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан;
  3. кирилл үсгээр илэрхийлэгдсэн;
  4. бусад хуулиар хориглоогүй /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг/

Компанийн нэрээ баталгаажуулсны дараа сонгосон банкин дээрээ түр данс нээлгэн доод үлдэгдэл нь 20 000 төгрөг байна. Ингээд та Улсын бүртгэлийн Ерөнхий газар бүртгүүлээд дараа нь тэмдгээ захиалан авч банк орж дансаа баталгаажуулан харьяа дүүргийнхээ татварын албанд очин бүртгэл хийлгэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/8/141/advice