ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Хувь хүний орлогын албан татвар

ХХОАТ

Татвар төлөгчийн дугаар 

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэх байгууллагад бүртгүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуй нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгуулага, улс төрийн нам, сан, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллагын хувьд бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна.
  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, Монгол Улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт харъяалах нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчийн дугаар олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.

Бүртгэлдээ нэмэлт өөрчлөлт оруулах: 

Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, эрхлэж буй ажил үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харъяалах татварын албанд бүртгүүлнэ.

Албан татварын хэмжээ.

  • Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого-10%
  • Үйл ажиллагааны орлого-10%
  • Хөрөнгийн орлого-10%
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлого-2%
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого-5%
  • Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал-5%
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого-40%
  • Шууд бус орлого-10%

http://e-khutuch.mn/guide/print/9/253/advice