ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Хувь хүний орлогын албан татвар

ХХОАТ

Асуулт 1

Би хонжворт тоглоомд түрүүлж 2,500,000 төгрөгийн үнэтэй гар утас хожсон юм.Би тухайн утсыг биш мөнгийг нь авах гэтэл 40 хувийг нь хасаж өгнө гээд байна.Энэ хуульд нийцсэн зүйл мөн үү ? 

Тиймээ хуульд нийцнэ.Хув хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.3 дах хэсэгт зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах хэмжээг 40% тогтоож өгсөн байдаг.Тиймээс дээрх тохиолдол хуульд нийцсэн байн. 

Асуулт 2 

Хувь хүний орлогын албан татварын тайланг хэзээ өгөх ёстой байдаг вэ ? 

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд хүргүүлнэ.

Асуулт 3

Татвар төлөөгүй иргэнд ямар хариуцлага оногдуулах вэ ? 

Татвар төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага

 

Зөрчлийн хэлбэр

Хүлээлгэх хариуцлага

Татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй, татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй

Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол

Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн зөрчилд Засгийн газраас баталсан хувиар алданги тооцох бөгөөд 2016 онд тооцох алдангийн хувь хэмжээг 0,0537 хувиар тогтоосон.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол

Татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

 


http://e-khutuch.mn/guide/print/9/253/faq