ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Онцгой албан татвар

Онцгой албан татвар

Асуулт 1  2015 онд үйлдвэрлэсэн  prius 20 маркын авто машиныг Япон улсаас худалдаж авах гэсэн юм.Онцгой албан татвар хэдийг төлөх бэ ? 

Юуны өмнө та уг машиныг 2022 онд авах гэж байгаа учраас үйлдвэрлэсэн оноос хойш хугацаа тооцохоор 7 жил болж байна.Онцгой албан татварын тухай хуульд зааснаар Суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан  онцгой албан татвар ногдуулдаг. Иймээс 3,350,000 төгрөг төлнө гэсэн үг.

Асуулт 2 Цахилгаан тэжээлээр ажилладаг авто машиныг онцгой албан татвараас чөлөөлдөг юу ? 

Онцгой албан татварын тухай хуульд зааснаар дараах барааг онцгой албан татвараас чөлөөлнө. 

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн согтууруулах ундаа, тамхи заасан бараа
  • Гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи
  • Хамрын тамхи
  • Гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи
  • Хос тэжээлт автомашин
  • Шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин
  • Цахилгаан тэжээлт автомашин орсон байдаг. 

Асуулт 3 Агаарын бохирдлын төлбөр төлөгч гэдэгт ямар этгээдийг хамруулдаг вэ ? 

1.    түүхий нүүрс олборлогч;

2.    органик уусгагчийг үйлдвэрлэгч;

3.    органик уусгагчийг импортлогч;

4.    автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;

5.    агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;

6.    агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг орно. 


http://e-khutuch.mn/guide/print/9/255/faq