ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Онцгой албан татвар

Онцгой албан татвар

Хуулийн зохицуулалт

Онцгой албан татвар ногдуулах бараа, үйл ажиллагаа: Онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.

 Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

1. бүх төрлийн согтууруулах ундаа;

2. бүх төрлийн тамхи;

3. автобензин, дизелийн түлш;

4. суудлын автомашин.

5.газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

Д/д Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
1 Бүх төрлийн согтууруулах ундаа 1 литр
2 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг
3 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм
4 Автобензин, дизелийн түлш 1 тонн
5 Суудлын автомашин 1 ширхэг
6 Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин 1 тонн

Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

1 ширхэг

2

Автомат тоглоом

1 ширхэг

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

1 ширхэг

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

1 ширхэг

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно. Мөн онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгжид дараах байдлаар ногдуулна.

Д/д

Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

1 ширхэг

2

Автомат тоглоом

1 ширхэг

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

1 ширхэг

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

1 ширхэг

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/9/255/law