ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.
Хуулийн зохицуулалт
Албан татвар ногдох авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл:
1/ бүх төрлийн ачааны автомашин;
2/ автобус;
3/ суудлын автомашин;
4 /мотоцикл;
5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;
6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;
7/авто чиргүүл /Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл/
Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Асуудлыг шийдвэрлэх дараалал
Албан татварын хэмжээ /Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ |
||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд |
Бусад сумд |
||
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 000-3 000 |
1 800-2 700 |
2 |
З дугуйтай мотоцикл |
3 000-4 500 |
2 800-4 200 |
3 |
Суудлын автомашин: а/ 2001 смЗ хүртэл б/ 2001-3001 смЗ хүртэл в/ 3001 смЗ болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-24 18-27 22-33 |
14-21 16-24 20-30 |
4 |
Микроавтобус /15 хүртэл суудалтай/ |
35000-52500 |
28 000-42 000 |
5 |
Автобус |
52000-78000 |
40 000-60 000 |
6 |
Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай З/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай |
25000-37500 35000-52500 45000-67500 55000-82500 80000-120000 90000-135000 100000-150000 140000-210000 180000-270000 220000-330000 280000-420000 320000-480000 360000-540000 400000-600000 440000-660000 480000-720 000 |
20 000-30 000 28 000-42 000 36 000-54 000 44 000-66 000 64 000-96 000 72 000-108 000 80 000-120 000 120 000-180 000 160 000-240 000 200 000-300 000 240 000-360 000 280 000-420 000 320 000-480 000 380 000-570 000 420 000-630 000 440 000-660 000 |
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000-24 000 |
15 000-22 500 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
14 000-21 000 |
11 200-16 800 |
9 |
Бага оврын трактор |
7 000-10 500 |
5 600-8 400 |
10 |
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ |
5 500-8 250 |
5 500-8 250 |
Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно. /Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл/
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
2. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
3. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно. /Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах
Зөвлөгөө мэдээлэл
Түгээмэл асуулт хариулт - FAQ
http://e-khutuch.mn/guide/print/9/259/all