ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.

Хуулийн зохицуулалт

Албан татвар ногдох авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл:

1/ бүх төрлийн ачааны автомашин;

2/ автобус;

3/ суудлын автомашин;

4 /мотоцикл;                   

5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;

6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;

7/авто чиргүүл /Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/259/law