ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Авто бензин, дизелийн албан татвар

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Албан татвар төлөх, тайлагнах

  1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг уг автобензин, дизелийн түлш Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор гаалийн байгууллагад төлнө.
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаалийн байгууллагад гарган өгч албан татварын эцсийн тооцоо хийнэ.
  3. Гаалийн байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлсөн автобензин, дизелийн түлшний албан татварыг уг албан татвар дансанд орсноос хойш хуанлийн 3 хоногт багтаан улсын төсөвт шилжүүлнэ.
  4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг дараа сарын 15-ны дотор улсын төсвийн орлогын дансанд төлнө.
  5. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний татварын албанд гарган өгч, албан татварын эцсийн тооцоо хийнэ. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

http://e-khutuch.mn/guide/print/9/260/decide_time