ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Авто бензин, дизелийн албан татвар

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл/

Хуулийн зохицуулалт

Бүх төрлийн автобензин болон бүх төрлийн дизелийн түлшинд албан татвар ногдуулна. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл/

Албан татварын хэмжээ

Албан татвар тооцох үзүүлэлтийн тонн тутамд дараах хэмжээгээр ногдуулна:

Албан татвар ногдуулах автобензин, дизелийн түлш

Нэг тоннд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/

1.Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон/

90 хүртэл октантай

90-ээс дээш октантай

2.Дизелийн өвөл, зуны түлш

/шинжилгээний аргаар тодорхойлсон//шинжилгээний аргаар тодорхойлсон/

20350

25700

2140

/Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/260/law