ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Галт зэвсгийн албан татвар

Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 1 дугаар зүйл-

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын иргэн болон өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд галт зэвсэг эзэмшиж байгаа бол албан татвар төлөгч байна. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйл/

Албан татвар төлөгчийн үүрэг

1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/263/law