ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Газрын тосны нөөц ашигласны төлбөр

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нөөц ашигласны төлбөр

1. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг газрын тос олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан тухай бүр нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцож ногдуулна.

2. Гэрээлэгч тухайн сард олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны хэмжээ, үнийг үндэслэн нөөц ашигласны төлбөрийг тооцсон тайлан, мэдээг дараа сарын 20-ны дотор гарган газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3. Гэрээлэгч тухайн сард олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 25-ны дотор газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын валютын дансанд, эсхүл түүнтэй тэнцэх төгрөгийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтлан төгрөгийн дансанд төлнө.

4. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.2-т заасан тайлан, мэдээг хянаж, гэрээлэгч газрын тосны нөөц ашигласны төлбөр төлснөөс хойш ажлын 5 хоногийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлнэ.

5. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сард төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлсэн нөөц ашигласны төлбөрийн нийт дүн мэдээг бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай тус бүрээр гарган дараа сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2 дугаар зүйл/

Нөөц ашигласны төлбөр, түүний хуваарилалт

1.Газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь олборлосон түүхий тос, байгалийн хийн 5-15 хувь байна.

2.Уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь 5-10 хувь байна.

3.Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ. /Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/265/decide_order