ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Газрын тосны нөөц ашигласны төлбөр

Хуулийн зохицуулалт

Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг газрын тос олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан тухай бүр нь бүтээгдэхүүн хуваах гэрээ /хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээ/ нд заасан хувиар тооцож ногдуулна.

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт зааснаар “гэрээлэгч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компанийг ойлгоно.


http://e-khutuch.mn/guide/print/9/265/law