ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

Хуулийн зохицуулалт

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно.

Тусгай зөвшөөрлийн төлбөр

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.

2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна.

3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байна. /Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/268/law