ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Ус бохирдуулсны төлбөр

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.32 дахь хэсэгт зааснаар “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.

Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын

10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. /Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/273/decide_time