ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Ус бохирдуулсны төлбөр

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.32 дахь хэсэгт зааснаар “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна. /Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэг/

“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг ойлгоно. /Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24/


http://e-khutuch.mn/guide/print/9/273/law