ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Агаарын бохирдлын төлбөр

Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт зааснаар “агаарын бохирдлын төлбөр” гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Төлбөрийг тооцох биет нэгж:

  1. түүхий нүүрсийг олборлоход килограммаар;
  2. органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар;
  3. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар;
  4. агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар. /Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Төлбөрийн хувь, хэмжээ

1.Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

2.Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр тогтооно:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал

CO2 хийн ялгарал (г/км)

Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/

A

121-180

1800

Б

181-250

2100

В

251-350

3500

Г

351-500

5000

Д

501-750

7500

Е

751-ээс дээш

9500

 

4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. /Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл/

Төлбөр төлөх хугацааны хувьд:

  1. Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
  2. Төлбөр төлөгч нь үйлдвэрлэх, импортлох органик уусгагчид ногдох төлбөрийг химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө харьяалах татварын албанд төлнө.
  3. Төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө.

http://e-khutuch.mn/guide/print/9/274/decide_order