ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Агаарын бохирдлын төлбөр

Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт зааснаар “агаарын бохирдлын төлбөр” гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Иргэд, хуулийн этгээд агаарын бохирдлын төлбөрөө харьяалах татварын албанд төлнө. /Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/9/274/decide_org