ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Агаарын бохирдлын төлбөр

Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт зааснаар “агаарын бохирдлын төлбөр” гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Татварын алба төлбөрийн жилийн тайланг гаргах хугацаа:

  1. сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
  2. аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
  3. татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор гаргаж агаарын чанарын мэргэжлийн албанд ирүүлнэ. /Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/

http://e-khutuch.mn/guide/print/9/274/decide_time