Хүний эрхийн хандлага төлөвшүүлэх сургалт боллоо

2021 оны 06 сарын 28

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  алба хаагчдад зохион байгуулж байна. Тус сургалтаар хуульчид, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой юм.  “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг боловсруулсан гарын авлага, хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Сургалтыг Хүний эрхийн активист Б.Болорсайхан заалаа.  Сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим, ангилал, хандлага, эрх зүйн зохицуулалтын үнэлгээ шинжилгээ зэрэг сэдвүүд багтсан юм. Сургалтад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хэлтсийн болон дэд, тасгийн дарга, ахлах гээд нийт 35 алба хаагч оролцлоо.

Мэдээ мэдээлэл