Эрх зүйн хөтчийн цахим сургалтын платформ /elearn.nli.gov.mn/ -д байршсан сургалтын жагсаалттай танилцана уу

2023 оны 11 сарын 02

Эрх зүйн хөтчийн цахим сургалтын https://elearn.nli.gov.mn/ цахим хуудас нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн хөтчийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшсэн эрх зүйн хөтчийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх платформ юм.

Та эрх зүйн хөтчийн цахим сургалтын платформд бүртгүүлэн дараах сургалтуудыг үзэх боложмтой. Үүнд:

 

  1. Үндсэн хууль ба түүний үзэл баримтлал
  2. Төрийн онол болон хүмүүнлэг нийгэм
  3. Хүний эрхийн ойлголт
  4. Захиргааны эрх зүйн ойлголт
  5. Захиргааны процессын эрх зүйн ойлголт
  6. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх төрийн байгууллагын үүрэг
  7. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх: хүлээх хариуцлага
  8. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах
  9. Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомж: иргэний оролцоог дэмжих
  10. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах: гэрээ, дүрэм, журам
  11. Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомж: Иргэний үүрэг
  12. Байгаль орчны олон улсын гэрээ конвенц: Хүний эрхийн хамгаалалт
  13. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл: Хүрээлэн байгаа орчин
  14. Улсын бүртгэлийн хууль тогтоомж, иргэдэд үзүүлж буй улсын бүртгэлийн үйлчилгээ
  15. Иргэдийн өргөдөл, гомдол гаргах эрх, түүний хянан шийдвэрлэх ажиллагаа дахь оролцоо
  16. Иргэний хэргийн шүүхэд мэдүүлэх эрх, гэрээ ба түүнийг байгуулах журам
  17. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин
  18. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  19. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, тулгамдсан асуудал
  20. Оюуны өмчийн эрх зүй 
  21. legalinfo танилцуулга, Цахим сургалтын платформ, Эрх зүйн хөтчийн танилцуулга, Эрх зүйн хөтчийн ажиллах журам 
  22. Гамшгаас хамгаалах бэлэн байдал: иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 
  23. Гамшгийн хор уршгаас урьдчилан сэргийлэх даатгалын гэрээ, ач холбогдол 
  24. Гамшгийн үеийн нөхцөл байдал, хамгаалах арга хэрэгсэл 
  25. Хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенцын ойлголт

Мэдээ мэдээлэл