ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРЧ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 10 сарын 24

Тус семинарт Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Минако Шожи “Япон улсын өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба өсвөр насны хүнд оногдуулах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” сэдвээр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах “Монгол Улс дахь өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Х.Болормаа (LL.M) “Монгол Улс дахь өсвөр насны сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт, талуудын төлөөлөл танхимаар оролцсоноос гадна Сургалт, судалгааны хүрээлэнгийн хамт олон, НҮБ-ын Ази, Алс Дорнодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-ийн албан хаагчид цахимаар оролцсон. Мөн Сургалт, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид ХЗҮХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Мэдээ мэдээлэл