ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 03 сарын 22

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд  БШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Мэдээ мэдээлэл