Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ХУУЛЬЧ-ШАТАРЧДЫН 14 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 01 сарын 14

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын 14 дэх удаагийн тэмцээн өнөөдөр (2023.01.14) ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 70 хүн бүртгүүлснээс 55 нь оролцож Швейцарь системээр 8 тавил, цагийн хяналт нэг талдаа 15 минутаар тоглов.

 

Тэмцээний дүнг танилцуулбал:

Тээврийн ерөнхий прокурор, спортын мастер Т.Баярсайхан нэгдүгээр байр;

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, спортын мастер М.Мөнгөнхүү  хоёрдугаар байр;

Цагдаагийн Ерөнхий Газрын тамирчин, спортын мастер Г.Идэрбаатар гуравдугаар байр;

Улсын Их хурлын тамгын газрын ахмад настан, спортын мастер, иргэн Д.Ламжав  тусгай байр;

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, спортын дэд мастер Б.Дамба тусгай байр;

Цагдаагийн Ерөнхий Газрын ахмад настан, спортын мастер М.Хишигбаяр тусгай байрт тус тус шалгарлаа.

Мэдээ мэдээлэл