“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЙЛБАР” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2023 оны 01 сарын 11

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), философийн ухааны доктор (PhD), проф. Н.Лүндэндоржийн туурвисан “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” номын нээлт  өнөөдөр /2023.01.11/ ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд боллоо.Тус бүтээлийг хянан тохиолдуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (PhD), проф. Н.Жанцан “Энэхүү Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар нь урьд өмнө нь гарч байсан тайлбаруудаас тохой илүү болсон” хэмээн онцоллоо.

Мэдээ мэдээлэл