Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийн хуралдаан боллоо

2023 оны 03 сарын 02

Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтран баталсан Зөвлөлийн 2023 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг хэлэлцэн, орон тооны бус зөвлөлийн хуралдааны дэгийг баталж, мэдээлэл хариуцагч байгууллагуудаас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ирүүлсэн нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг танилцууллаа. 

Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2022 оны ерөнхий үнэлгээг Засгийн газрын бүтцийн байгууллагуудаас гадна Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагууд, Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг хүрээнд хийх;

Ерөнхий үнэлгээний шалгуур үзүүлэлтийн тухайд Авлигатай тэмцэх газар, Глоб интернэшнл төв төрийн бус байгууллага, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн 3 байгууллагын үнэлгээний дунджаар Ерөнхий үнэлгээний тайланг гаргаж, тус үнэлгээг хянах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлэн ажиллах;

Үнэлгээг тооцоход мэдээлэл хариуцагч байгууллагуудыг цахим хуудсаа ажилууллаагүй, тайлант хугацаанд болон үнэлгээний тайлан ирүүлээгүй тохиолдолд 0 оноогоор үнэлэх;

Нийт мэдээлэл хариуцагч байгууллагуудын дундаж үнэлгээ болон ирүүлсэн тайлан ирүүлсэн мэдээлэл хариуцагч нарын дундаж үнэлгээ гэсэн 2 үнэлгээг гарган Засгийн газарт танилцуулах;

Төрийн болон орон нутгийн зардлаар суралцаж буй иргэдийн мэдээллийг ил тод болгох талаар зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Мэдээ мэдээлэл