БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны төлөөлөгчид айлчиллаа

2023 оны 08 сарын 22

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.) БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Эрх зүйн харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга И Ил, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Сун Сэн Хуан, судлаач Хуан Хён Үг нарыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн үйл явц, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилт болон чөлөөт эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой өмгөөлөгч, төрийн албан хаагч, иргэдийн боловсролыг сайжруулах зорилготой сургалтын талаар мэдээлэл хүргэв. Түүнчлэн Хууль тогтоомжийн яамтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл