Европын Холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

2023 оны 08 сарын 24

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur) Европын Холбооны Ижилсүүлэх төслийн зөвлөх Эммануэл Вэрн болон Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хууль зүйн салбар дахь өнөөгийн нөхцөл байдал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, мөн Европын Холбооны Төлөөлөгчийн газраас 2021-2027 оны хооронд Монгол Улсад хэрэгжүүлэх Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбогдуулан 2024 оноос хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх Ижилсүүлэх (Twinning) төслийн талаар харилцан мэдээлэл солилцов. Ижилсүүлэх (Twinning) төсөл нь шүүхийн шинэчлэл, шүүх засаглалыг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан сайжруулах зорилгын хүрээнд хэрэгжих юм.

Тус уулзалтаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн чиг үүрэг, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлан таниулах үйл ажиллагаатай танилцсан бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран оролцох, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл