Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2023 оны 09 сарын 22

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ХЗҮХ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Саранцэцэг, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам нар нээж, үг хэллээ.

Сургалтад Хууль зүйн ухааны Доктор /Ph.D./ дэд проф. А.Алтанзул, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ С.Ганцэцэг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Ч.Энхчимэг, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Р.Мөнхбат, Хууль зүйн ухааны Магистр /LL.M./ Д.Цэцэгдарь нар хичээл зааж, Нийслэлийн 9 дүүргийн 50 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.

Мэдээ мэдээлэл