ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ЗАРИМ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

2023 оны 10 сарын 17

Уг чиг үүргийн хүрээнд дараах сэдвийн дагуу судалгаа хийж гүйцэтгэх судлаачдыг сонгон шалгаруулж байна. Үүнд:

  1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зарим зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх
  2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зарим зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх

Судалгааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийнэ.

Тавигдах шаардлага

  • Судлаач нь хууль зүйн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Багаар ажиллах тохиолдолд судалгааны багийн ахлагч докторын зэрэгтэй байх/,
  • Багаар ажиллах тохиолдолд 3-аас ихгүй тооны гишүүнтэй байх
  • Сонгон авсан сэдвийн талаар өмнө нь судалсан, тус чиглэлээр мэргэшин ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Судлаач бүр боловсрол, мэргэшил, ажлын туршлагыг харуулах танилцуулга /CV/-ыг гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалтын хамт хавсаргасан байна.

Хамтран ажиллах хүсэлтэй судлаачид дээр дурдсан баримт бичгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны Баасан гарагийн 15 цагт багтаан info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 11-323833

Мэдээ мэдээлэл