Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ойн дагалт баялагийг ашиглах

ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг хэлнэ.Нэг үгээр бол ойг ашиглах юм.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ. Ойн дагалт баялаг ашиглах харилцааг Ойн тухай хуулийн 38 дугаар  зүйлээр хуульчилсан.

Иргэн, ойн нөхөрлөлд ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ тухайн жилд бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгоно. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн хэсэгт нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг менежментийн төлөвлөгөөнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.  


Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутагтаа тухайн жилд ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно. 

Эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, ...-ийн нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана. Эрхийн бичиг олгохдоо ойн дагалт баялаг, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзана.

Иргэн, ойн нөхөрлөл, ойн дагалт баялгийг төлбөртэйгээр ашиглана. Төлбөрийг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиар зохицуулах ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна. Төлбөрийн үзүүлэлтийг ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэхэд хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно. Нөөцийг ашигласны төлбөр, хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт төлнө.
Нөөц ашиглах эрхийн бичгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлүүлж аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн ангид улирал бүрийн эхний 10 хоногт олгоно. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөлд 21 хүртэл хоногийн хугацаатай олгоно. Эрхийн бичгийг түүний хүчинтэй байх хугацаанд дахин олгохгүй.
Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно.
 Ойн сан бүхий газарт ургадаг хушны самар, зэрлэг жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ашигт ургамлыг хамгаалах бүсүүдийг байгуулж нутгийн иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болно.
Хуш модны самарыг Ойн анги, Ойн судалгаа хөгжлийн төв ургалтын мэдээг нэгтгэн дүгнэж байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлснээр тухайн жилд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болох шийдвэрийг 9 дүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргана.
Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь нөөцийн түүх хугацааг тодорхойлно. Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хугацааны тохиромжтой үе шатанд түүнэ. Жимс, мөөгийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.
Хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.
Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 20-ы өдөр  хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
Эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал ашиглах зөвшөөрлийг Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар ургамлын ашиглах зориулалт, 11 дүгээр зүйлд ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах, 12 дугаар зүйлд зааснаар ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах, 13 дугаар зүйлд зааснаар ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дэглэмийн  дагуу олгоно. 

 

 

 

Ойгоос мод бэлтгэх журам зөрчсөнтэй холбогдон гарсан маргааныг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Асуулт. Кадастрын зураг яаж хийлгүүлэх вэ ? 

Хариулт: Барилга, Хот байгуулалтын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаар тушаалын 10 заалтад зааснаар геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь “Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг хүлээн авснаар тухайн нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэж, тэмдэгжүүлнэ. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг  газарт бэхэлж, тэмдэглэхдээ дараах баримт материалуудыг үндэслэнэ. Үүнд: 

  • Тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай захирамж;
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
  • Газар эзэмших, ашиглах гэрээ;
  • Баталгаат хэмжээг тогтоосон акт зэрэг материал бүрдүүлж өгнө.

Асуулт. Кадастрын зураглалын ажил хийсний дараа ямар материал хүлээлгэн өгөх вэ ? 

Хариулт: Иргэн та кадастрын зураглалын ажил гүйцэтгэж дууссаны эцэст доор дурьдсан материалуудыг хүлээлгэж өгнө.

Актаар хүлээлгэж өгөх материалын нэр

Хувь

1

Эдлэн газрын хилийн шугамийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт

2

2

Кадастрын зураг /Хэвлэмэл байдлаар/

2

 

 

Агуулга анх оруулсан: 2019-06-24 Шинэчилсэн: 2023-03-29

Мэдээ мэдээлэл