Хөрөнгө оруулалт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгуулах

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж: Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ.

Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно. Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно./Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг/

Гадаадын хөрөнгө оруулагч: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж: Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгж/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт/

Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох “Үндэсний хөгжлийн газар”-аас зөвшөөрөл авна./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйл/

Улсын бүртгэлийн байгууллага гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэх бөгөөд холбогдох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална./Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг/

Та “Компанийн тухай” хуулийг ЭНД  дарж харна уу. 

Та “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү. 

Та “Хуулийн этгээдийн улсын бүргэлийн тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд “Үндэсний хөгжлийн газар”-аас зөвшөөрөл авсны дараа Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.

  1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлэх

Та шинээр байгуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Бүрдүүлэх бичиг баримт:

  • УБ-12 маягтыг 1 хувь бөглөх

  • Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Үүсгэн байгуулагчдын шийдвэр, хурлын тэмдэглэл

  • Хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ

  • ГХОХХК-ийн дүрэм

  • Хөрөнгө оруулагч хувь хүн бол Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, паспортын хуулбар

  • Хөрөнгө оруулалтыг нотлох баримт

  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Хаягийн нотлох баримт

  • Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд “Үндэсний хөгжлийн газар”-аас олгосон зөвшөөрөл

Та гадаадын хөрөнгө оруулалттай аж нэгжийг үүсгэн байгуулж бүртгүүлэхэд шаардлагтай бичиг баримтын дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Та гадаадын төрийн өмчит хуулийн этгээд монгол улсад хөрөнгө оруулалт хийх хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж авна уу.

  1. Компаний тамга авах

Шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээний хамт тамга хийдэг компаниар тамгаа захиалан хийлгүүлнэ.

  1. Нийгмийн даатгалын газар бүртгүүлнэ

Шинээр байгуулагдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь харъяа дүүрэг, аймгийнхаа Нийгмийн даатгалын газарт бүртгүүлэн нийгмийн даатгалын гэрчилгээ авна. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очно.

  1. Татварын газарт бүртгүүлэх:

Таны компаниа бүртгүүлсэн тухай мэдээлэл харъяа дүүрэг, аймгийн татварын хэлтэст очих ёстой ба та улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 14 хоногийн дотор харъяа дүүрэг, аймгийнхаа татварын хэлтэст  бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очин бүртгүүлэх хэрэгтэй.

Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг эзэмших гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор “Үндэсний хөгжлийн газар” шийдвэр гаргана.

Үндэсний хөгжлийн газар нь шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлт гаргагчид шийдвэрийн талаар мэдэгдэнэ.

Улсын бүртгэлийн байгууллага нь баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын албан хаагч нь барин бичгийг хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор хариу өгөөгүй буюу шийдвэр гаргаагүй эсхүл гаргасан шийдвэр нь таны эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл та дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргах эрхтэй.

Уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцааны холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох “Үндэсний хөгжлийн газар”-аас зөвшөөрөл авна.

Бүрдүүлэх бичиг баримт:/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг/

  • зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн эрх бүхий бүртгэлийн байгууллагаас олгосон хуулийн этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар;

  • зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, гүйцэтгэх удирдлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн хоёр жилийн лавлагаа;

  • гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн монголын талын аж ахуйн нэгжтэй урьдчилан тохиролцсон хэлцэл, түүний төрөл, нөхцөл, хэлцэлд оролцогч талууд, худалдах хувьцааны тоо болон хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол энэ талаарх мэдээлэл;

  • гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн болон хэлцэлд оролцогч монголын талын аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;

  • зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл.

Үндэсний хөгжлийн газар нь хүсэлтийг хүлээн авч, дараах нөхцөл байдал үүсэх эсэхийг нягтална:

  • хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх;

  • хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;

  • хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;

  • хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх.

Асуулт 1. Гадаадын хөрөнгө оруулагч гэж?

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/

Асуулт 2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж?

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгж

Асуулт 3. Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон тодорхой салбар байдаг уу?

Үгүй. Гэхдээ гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь банк санхүү, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэх 3 салбарт үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжийн 33 хувь ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд тус газарт хүсэлт гарган зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай.

Асуулт 4. Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хэрхэх вэ?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд тус газраас зөвшөөрөл авна. Үүнд:

  • уул уурхай;

  • банк, санхүү;

  • хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

Үндэсний хөгжлийн газраас ГТӨХЭ-ийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсаны дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлнэ. Уг зөвшөөрлийг авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг ЭНД дарж авна уу. http://nda.gov.mn/1050.html

Асуулт 5. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахад шаардагдах хугацааны талаар?

Та шаардлагатай баримт бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүрэн бүтэн бүрдүүлэн өгснөөр ажлын 5 өдрийн дотор хүсэлтээ шийдвэрлүүлнэ.

Асуулт 6. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /ГХОААН/-ийг хэрхэн байгуулах, бүртгүүлэх вэ? Үе шатын талаар тайлбар өгнө үү?

Та доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж болно /ХЭБГазрын утас: 7011-3580, 351125, 1800-1890/.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Монгол хэл дээр/:

http://burtgel.gov.mn/download/mongolian.pdf

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Англи хэл дээр/:

http://burtgel.gov.mn/download/english2.pdf

 

 

Агуулга анх оруулсан: 2019-12-24 Шинэчилсэн: 2019-12-24

Мэдээ мэдээлэл