Цахилгаан, эрчим хүч Цахилгаан, эрчим хүч хэрэглэгчтэй холбогдох харилцаа

Эрчим хүчний тухай хууль  /2001.02.01/

Цахилгаан, эрчим гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно. Харин цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг түлш гэнэ.

Цахилгаан, эрчим хүч хэрэглэгч гэж Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд байна. Хэрэглэгч нь хуульд зааснаар цахилгаан эрчим хүчийг эрчим хүч хангагчаар дамжуулан төрөөс тогтоосон тарифийн дагуу худалдан авна. Эрчим хүчээр хангагч нь эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош шугам, дэд станцаар дамжуулан цахилгаан түгээнэ.

Цахилгаан, эрчим хүч хэрэглэгч нь хуульд заасан дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

  1. Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах;
  2. Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;
  3. Техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;
  4. Эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;
  5. Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
  6. Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  7. Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;
  8. Байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх;
  9. Эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах;
  10. Өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах.
  11. Эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй.
  12. нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх.

Эрчим хүч хэрэглэсэн төлбөр, тооцоо

Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно. Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

Эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд. Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

  • Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;
  • Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;
  • Тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;
  • Хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;
  • Байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;
  • Хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.

Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах. Мөн хэрэглэгчдэд худалдах тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлдэг. Хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд маргаан үүсэн тохиолдолд харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь хэрэглэгчдийг эрчим хүчээр хангадаг. Иймд өөрийн амьдарч байгаа нутаг дэвсгэрийн эрчим хүч хангалттай холбоотой асуудлаар дараах байгууллагуудад хуулийн дагуу хандаж болно.

  • “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК  Лавлах утас: 70047004
  • “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК Лавлах утас:70374494
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Эрдэнэт, Булганы цахилгаа түгээх сүлжээ” ТӨХК
  • “Алтай улиастайн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК Лавлах утас: 71001111
  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Цахилгаан, эрчимний харилцаатай холбоотой иргэдэд нэн шаардлагатай мэдээлэл

1. Та хэрэглэгчийн код болох 7 оронтой тоогоо мэдэхийг хүсвэл 70047004 утсаар мэдээллийн ажилтантай холбогдох, эсвэл ажлын цагаар УБЦТС ТӨХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны зурвас хэсэг /чат/-ээр холбогдож асуух боломжтой.  Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнээс үзэх, УБЦТС ТӨХК-аас таны утсанд мессежээр илгээсэн төлбөрийн мэдээлэл эсвэл төлбөр төлсөн баримтаасаа харах боломжтой.

2. Таны ашиглаж байгаа тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор нь  ажиллах зарчим, бүтцээсээ хамаараад улсын баталгаажуулалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг.  Үүнд: 

  • Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур 8 жил
  • 1 ба 3 фазын импульсийн тоолуур 4 жил
  • 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил
  • Гүйдлийн трансформатор 4 жил
  • Хүчдэлийн трансформатор 6 жил
  • 100В-ын механик тоолуур 2 жил 

Хэрвээ таны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан бол харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон захиалга өгч, тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнээс салгуулах захиалга өгч салгуулаад тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид өгч баталгаажуулна. Баталгаажуулсны дараа харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнд холбуулах ажлын захиалга өгч холбуулна.

3. УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ төлбөр төлөлтийн орчин үеийн бүх системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс та өөрт хамгийн хялбар аргыг сонгож, гэрээт хугацаандаа төлбөрөө төлөх боломжтой. 

Төлбөр төлөх боломжууд:

  • УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн
  • Банкны цахим үйлчилгээ
  • Банкны “биллинг” болон “и-биллинг” үйлчилгээ. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр банк Таны нэр дээр ирсэн нэхэмжлэлийн дагуу данснаас тань цахилгааны төлбөрийг сар бүр автоматаар шилжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны вэб сайт руу  https://www.khanbank.com/mn/452 холбоосоор орж авна уу.
  • Интернэт болон Мобайл банкаас харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн данс руу шилжүүлэх. Жишээ болгож Төрийн банкны интернет банкны гүйлгээ хийх цэсийг харуулав.
  • Хаан банкны “Экспресс банк” ашиглах “Экспресс банк”-уудын байршлын талаарх мэдээллийг Хаан банкны вэб сайт руу https://www.khanbank.com/mn/home/branchAtm?type=6  холбоосоор орж авна уу. 
  • ТҮЦ машинаар виза картаа ашиглан төлөх ТҮЦ машинуудын байршлын талаарх мэдээллийг http://www.zasag.mn/m/icctpa/view/2385 холбоосоор орж авна уу.
  • Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.Харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудаар төлөх.  

Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.tog.mn –вэб сайтаас авна уу.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дансны дугаар:

Д.д

ХҮТ-ийн нэр

Хадгаламж банк

Хаан банк

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт банк

1

Хан-Уул 

10210000117

5033026956

453001305

1102033206

2

Сонгинохайрхан

10210000105

5005055084

499007508

1701001011 1102016636

3

Баянгол 

10210000116

5034092204

499007597

1801009072

4

Сүхбаатар

10210000104

5020501950

453003528

1102016648

5

Баянзүрх

10210000122

5003141498

404002680

1201001470

6

Чингэлтэй

10250001232

5020778661

499179095

1105034251

7

Налайх

10210000107

5749013229

404002613

 

8

Налайх  - Архуст

 

5726001005

 

 

9

Налайх -Баян сум

 

5728012946

 

 

10

Налайх  - Багахангай

 

5754001045

 

 

11

Налайх - Баянжаргалан

 

5730009132

 

 

12

Налайх - Багахангай

 

5754001045

 

 

13

Налайх - Төв Эрдэнэ

 

5747006519

 

 

14

Зуунмод

31000001853

5721010059

-

 

15

Зуунмод - Баянхангай

 

5732001132

 

 

16

Зуунмод - Аргалант

 

5725001006

 

 

17

Зуунмод - Алтанбулаг

 

5724004213

 

 

18

Зуунмод - Төв Баянцогт

 

5734001016

 

 

19

Зуунмод - Баянчандмань

 

5735003318

 

 

20

Зуунмод - Батсүмбэр

 

5727045123

 

 

21

Зуунмод - Партизан

 

5755002219

 

 

22

Зуунмод - Баян-Өнжүүл

 

5731001008

 

 

23

Зуунмод - Лүн

 

5741001006

 

 

24

Зуслан

10210000108

5038008148

499208155

2800003858

Цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд

1. Цахилгааны төлбөр

Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас өмнөх сард тооцоо хийсэн заалтыг хасаад гарсан зөрүүг Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос тогтоосон тухайн хэрэглэгчийн ангилалд тохирох үнэ тарифаар үржүүлж гаргадаг. 

2. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 

Монгол улс эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн зорилтыг тодорхойлсон байдаг. Энэхүү зорилт нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлогын үндсэн чиглэл юм. 

Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрүүдээс гадна импортын болон нар, салхин эх үүсгүүрээс хангадаг. Манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний  92 орчим хувийг дулааны, 7-8%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна. 

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэргийг үндэслэн Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тухайн үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны тарифын зөрүүг хэрэглэгчийн эрчим хүчний тарифт шингээн тооцдог бөгөөд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөр эзэлдэг.

3. Цахилгаан эрчим хүчний суурь төлбөр

24 цагийн турш цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, хэрэглэхэд бэлэн байлгахын тулд шаардагддаг зардлыг үндэслэн тогтоосон ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу суурь тарифыг 2000 төгрөг тооцож, айл өрх хэрэглэгчдээс сар бүр авч байна. 

4. Телевизийн хураамж

УБЦТС ТӨХК нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын бүх айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн хураан төвлөрүүлдэг.

Телевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дараах ялгавартайгаар хэрэглэгчдээс сар бүр авч байна. Үүнд:

  • УБ хотын айл өрх бүр 1100 төг, албан байгууллага 1650 төгрөг
  • Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1200 төгрөг
  • Сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөг байна.

5. Хог хаягдлын үйлчилгээний хураамж

УБЦТС ТӨХК нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын гэр хорооллын бүх айл өрхийн хэрэглэгчээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтээр хураан төвлөрүүлдэг. 

Хог  хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг Даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр 2500 төгрөгийг авч байна.

6. Үйлчилгээний төлбөр 

УБЦТС ТӨХК нь ЭХЗХ-оос баталсан үйлчилгээний нэр төрөл, тэдгээрт мөрдөх үнэ тарифын дагуу хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлдэг.

Хэрэглэгчийн хүсэлтээр болон хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д заасны дагуу нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол тухайн сарын цахилгааны төлбөр дээр үйлчилгээний төлбөрийг тарифын дагуу нэмж тооцдог. 

7. Мэдээлэл хүргэсэн төлбөр

УБЦТС ТӨХК нь хэрэглэгчийн төлбөрийн тооцооны хуудсыг бэлтгэж, банкинд илгээх, төлбөрийн болон төлбөр хийх хугацаа, төлбөрөө төлөөгүйн улмаас түдгэлзүүлэх болсон талаарх мэдээллүүдийг хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утас руу мессежээр илгээх зэрэг үйлчилгээнд сар бүр 50 төгрөгийг авдаг. 

8. Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нэхэмжлэлд тусгагдсан телевиз, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад төлбөр дээр Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцогддог.

Жич: Хэрэглэгч гэр, сууц, байрандаа түр хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй бол УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа салгуулаад сар бүр тооцогддог суурь тарифын 2000 /НӨАТ-гүй/, хог хаягдлын үйлчилгээний 2500, телевизийн 1100 төгрөгийн хураамжуудыг тооцуулахгүй байх боломжтой.

Цахилгааны төлбөрөө бэлэн бусаар төлөөд НӨАТ-ын баримт авч чадаагүй нөхцөлд УБЦТС ТӨХК-ийн 70047004 утсаар дуудлагын мэргэжилтэнтэй холбогдож хэрэглэгчийн мэдээлэлдээ имэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа  авах тухай хүсэлтээ гаргана. Үүний дараа таны бүртгүүлсэн имэйл хаягаар төлбөрийн баримт илгээгдэнэ. Мөн тухайн сардаа багтан харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж баримтаа авах боломжтой.  Санамж: Тухайн сардаа багтан хандах.

 

Байр орон сууц худалдан авахад ЦЭХ-ний өр төлбөрийг хэн хариуцах талаар Эрчим хүч хэрэглэх дүрмийн 43 дугаар заалтаас

Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгах ба энэ тухай тодорхойлолтыг эрчим хүчээр хангагч байгууллагаас авсан байна.

Тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эсвэл эзэмшигч нь худалдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх тодорхойлолтыг шаардаж авна. Хэрэв тодорхойлолтыг аваагүйгээс эрчим хүчний өр төлбөртэй  байр, орон сууц, хашаа, газар авсан тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна.

Агуулга анх оруулсан: 2020-04-13 Шинэчилсэн: 2020-04-13

Мэдээ мэдээлэл