Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих

Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих бүртгэл хөтөлнө.

 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг дараах тохиолдолд нөхөн олгоно.Үүнд:

1. цаашид ашиглах боломжгүй болсон;

2. хаяж, үрэгдүүлсэн;

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь автомашин эзэмшигчдэд улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг Улаанбаатар хотод нийт 13 салбар цэгээр дамжуулан дараах цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

 

 

Нөхөн олголтын бүртгэлд автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгох зэрэг хамаарна.

Хуучирч муудсан, цаашид ашиглах боломжгүй болсон улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, өмчлөгчийн хүсэлтээр сольж олгоно.

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно.
Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэх болон хасагдах тохиолдолд автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сери болон тоог өөрчлөхгүйгээр зөвхөн өнгийг өөрчлөн энгийн дугаараар сольж олгоно.


I. Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих бүртгэлд бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Гэрчилгээг нөхөн олгоход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт;
  • Хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэх;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх.
  1. Гэрчилгээ хуучирч муудсан бичлэг тэмдэглэл нь баларсан, ашиглах боломжгүй болсон тохиолдолд (солих) бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Хуучирсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчрах;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт;
  • Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;
  • Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх.
  1. Улсын дугаарын тэмдгийг нөхөн олгоход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт;
  • Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Улсын дугаар нөхөн олгох бол автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  1. Улсын дугаар хуучирч муудсан бичлэг тэмдэглэл нь баларсан ашиглах боломжгүй болсон тохиолдолд шинээр дугаар хэвлүүлэн авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Хуучирсан дугаараа авчрах.

II. Таны бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн бүртгэгч дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэл хөтөлнө. Үүнд: 

 

 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.

 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Иргэн та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

 

Жолооч та хуулийн дагуу торгуулиа төлсөн байх шаардлагатай бөгөөд торгуультай холбоотой зөвлөмжийг хүргэж байна.

  1. Нэг зөрчилд олон давхар торгууль орсон тохиолдолд:
  • Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан давхардаж орсон зөрчлийг арилгуулахдаа зөрчил гаргагч өөрт өгсөн шийтгэврийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулж болно.
  • Гэрийн хаягаар ирж буй торгуулийн лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандах боломжтой.
  • Торгууль төлөхдөө БАР КОД буруу хийсэн, БАР КОД оруулаагүй төлсөн тохиолдолд бичиг баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж шийдвэрлүүлж болно.
  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
  1. Огт хөдөлгөөнд оролцоогүй газарт мөн тухайн өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдолд:
  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлөгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
  • Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдол гардаг. Үүний гол шалтгаан нь эрх бүхий албан тушаалтан осолтой холбогдолтой материал бүрэн бүрдсэний дараа торгууль оногдуулдагт оршино.
  1. Захиргааны зөрчил гаргаад /эрхээ хасуулсан г.м/ Замын цагдаагийн тасагт зөрчлөө шийдвэрлүүлсэн байхад www.torguuli.mn сайтад төлөгдөөгүй гэсэн тохиолдолд:
  • Замын цагдаагийн албаны бичиг хэргээс торгууль төлсөн баримтын хуулбарыг авч № 106 тоот өрөөнд авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ.
  1. Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд:
  • Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.
  1. Таны төлсөн торгууль www.torguuli.mn сайтад төлсөн төлөвт шилжихгүй байгаа тохиолдолд:
  • www.torguuli.mn сайтад тавигдсан төлөх зааврын дагуу банкны баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт торгуулийн зөвхөн "БАР КОД" бичигдсэн байхыг анхаарна. Тухайн төлсөн үед мэдээлэл гарч ирэхгүй байгаа тохиолдолд "Замын цагдаагийн алба"-ны №106 тоот өрөөнд торгууль төлсөн баримтаа /хуулбар/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулж болно.

Асуулт 1. Би торгуулиа төлсөн боловч баримтаа хаячихлаа. Хаанаас баримтаа дахин авч болох вэ?

Сайн байна уу? Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.

Асуулт 2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ маань хуучирч муудаад байна, сольдог гэж сонссон. Хаана хандаж солиулах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулах гэж байгаа бол Автотээврийн үндэсний төвд хандах боломжтой. Тус төвд хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж очино. Үүнд:

  • Хуучирсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчрах;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт;
  • Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;
  • Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх.

Асуулт 3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахад юун дээр анхаарах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхдээ дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

  • Техникийн хяналтын үзлэгт /оношлогоо/ орсон байх;
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэсэн байх;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн байх;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн байх;
  • Бүртгэлийн маягт бөглөх; /өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгэлийн маягтад гарын үсгээ зурж баталгаажуулна/
  • Автотээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэнэ.

Асуулт 4. Би хөдөөнөөс орж ирж байгаа юм тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ солиулна. Хэр хурдан сольж өгөх вэ?

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.  

Асуулт 5. Миний бичиг баримт ямар ч зөрчилгүй байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөж олгохгүй гээд байна. Бүртгэгчийн үйл ажиллагаанд хаана гомдол гаргах вэ?

Сайн байна уу? Та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2023-03-17

Мэдээ мэдээлэл