Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /эд хөрөнгийн эрхийн бүртгэл/ Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтын дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламжийг улсын бүртгэлд анх удаа бүртгэж баталгаажуулах.

Монгол улсын Үндсэн хууль16.3 дахь заалт
- Иргэний хууль182-р зүйл
- Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хууль 3.1 дэх хэсэг дэх заалтаар зохицуулагдаж байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 

"1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл 
2. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
3. Кадастрын зураг /эх хувь, эсхүл хуулбар/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
4. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
5. Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
6. Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбай хэмжээ тусгах/
7. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох 
8. Мэдүүлэг бөглөнө /Мэдүүлгийг эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн мэдүүлэг хүлээн авах хэсэгт хандан гаргана. Мэдүүлгийг өмчлөгч өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана./

Ажлын 9 хоногт улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэрлэж хариу өгнө.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
 

Өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний  хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгч өөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна

Иргэн өөрийн эзэмшлийн газарт барьсан хувийн сууц өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж болох уу.

Болно. Өөрийн эзэмшлийн газар дээр барьсан хувийн сууц, барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой. 

 

Агуулга анх оруулсан: 2018-06-21 Шинэчилсэн: 2018-05-24

Мэдээ мэдээлэл