Татварын харилцаа Галт зэвсгийн албан татвар

Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 1 дугаар зүйл-

Монгол Улсын иргэн болон өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд галт зэвсэг эзэмшиж байгаа бол албан татвар төлөгч байна. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйл/

Албан татвар төлөгчийн үүрэг

1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

 Иргэн та өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

Албан татварын хэмжээ

Галт зэвсгийн төрөл

Албан татварын хэмжээ /төгрөгөөр/

  1

  Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг

 

  15 000

2

Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

  6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг

  6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг

  үрлэн сумтай галт зэвсэг

 

 

30 000

60 000

30 000

 

/Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл/

Дараах зориулалтаар хэрэглэж байгаа галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:

1.музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;

2.байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг. /Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл/

Та өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно. /Галт зэвсгийн тухай хуулийн 10 зүйлийн 10.1 дэх хэсэг/

Аймаг, хотын цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч ажлын 10 хоногийн дотор судалж, шалгаад, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /Галт зэвсгийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг/

Иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээг аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн дарга олгоно. /Галт зэвсгийн гэрчилгээ олгох журмын 3  дугаар зүйлийн 3.2 дэх хэсэг/

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2023-10-06

Мэдээ мэдээлэл