Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өвлөх харилцаа

Өв залгамжлах нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжих харилцаа.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3) хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

Иргэний хуулийн 515  дугаар зүйлээс 538 зүйл, 552 зүйл.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.4 Өвлөх эрхийн гэрчилгээ олгох; /43 дугаар зүйл/

25.1.5 Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах /42 дугаар зүйл/

40 дүгээр зүйл Гэрээслэл гэрчлэх.

Таны судласан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) /ЭНД дарж үзнэ үү/
  • Иргэний хууль (2002 он) /ЭНД дарж үзнэ үү/
  • Нотариатын тухай хууль (2011 он) /ЭНД дарж үзнэ үү/

Нотариатын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх  үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Нотариатч тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.2 Нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ  тухайн сумын Засаг даргын тамгын газрын тамга тэмдгийг хэрэглэнэ.

10.3 Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга тэмдгийг хэрэглэнэ.

Иргэний хуулийн 523  дугаар зүйл. Гэрээслэлийн хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх. 523 дугаар зүйлийн 523.1 Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар  нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.

523.2. Дараах тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:

  • цэргийн албан хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;
  • хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;
  • хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.

Өвлөгч өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Өв хүлээн авах Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1/

  • Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”
  • Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хүн амын анхан шатны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг дарга хариуцан хөтөлнө”
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д “Хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх” гэж заасны дагуу өвлүүлэгч тус баг, хороонд сүүлд оршин сууж байсан болон хамт амьдарч байсан бусад өвлөгчийг тодорхойлсон баримтыг:

Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй  бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2/

Өвлөгч эд хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах

  • Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдсон бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж ажиллах бөгөөд хуульд заасан төр, байгууллага,хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээ, мэдээлэл, тайлан, тоо баримтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай үнэ төлбөргүй солилцож, харилцан мэдээлнэ”.
  • Нотариатын Өвлөх эрхтэй холбоотой мэдээллийн нэгдсэн цахим сангаас хүсэлт бүртгүүлсэн лавлагаа.

Иргэний хуулийн 528.1,528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох урьдчилсан ажиллагаа

Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно./ Иргэний хуулийн 531 зүйл/

Өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах

Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

Өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах тухай хүсэлтээ өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргана

Өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нотариатын өвийн санд бүртгэнэ./Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2/

Өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. / Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2/

Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч  буюу гэрээслэл биелүүлэгч,нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана./ Иргэний хуулийн 536.1/

Үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. / Иргэний хуулийн 536.2/

Өв нээгдсэн газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд

Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ. /Иргэний хуулийн 519 дүгээр зүйл/

Өв нээгдэх үе

Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсанд  тооцсон  шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс өв нээгдэнэ./Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1/

Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. /Иргэний хуулийн 24 зүйлийн 24.1/

Байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно. /Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2/

Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэнэ. /Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3/

Өв нээгдэх газар

Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ. /Иргэний хуулийн 519 дүгээр зүйл/

Зөвлөгөө

Өвлөх харилцаанд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох талуудын бүрэн эрхийн зарчим үйлчилнэ.

Хэргийн үйл баримтыг бүрэн бус буюу дутуу мэдүүлэх, процесс ажиллагааг буруу удирдсанаас гарах эрсдэлийг талууд өөрсдөө хариуцдаг.

Өвлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх талаар бие даан чөлөөтэй шийддэг.

Өвлөгчид нотлох баримтыг бүрдүүлэх болон мэдүүлэх үүрэгтэй.

Асуулт 1. Нөхөр маань нас бараад 3 жил өнгөрсөн гэтэл танил нь авлага 1 сая төгрөг авна гэж ирлээ.Зөвлөгөө өгнө үү?

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариатад гаргахаар иргэний хуулийн 536 дугаар зүйлд зохицуулсан. Энэ нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохоос өмнө иргэн авлагаа өвлөгчид мэдэгдэх хугацааг тодорхой заадаг хугацаа өнгөрсөн тохиолдолд авлага авах боломжгүй болно.

Агуулга анх оруулсан: 2018-07-10 Шинэчилсэн: 2018-07-10

Мэдээ мэдээлэл