Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Сэжигтнийг баривчлах

Мөрдөгч нь сэжигтнийг баривчлах шүүхийн зөвшөөрөл авах тухай саналыг прокурорт гаргах, сэжигтнийг шууд баривчлах тус тус эрхтэй

Эрүүгийн хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах, 31.5 дугаар зүйлд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах дараах үндэслэлийг тус тус зааж өгсөн.

  • Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах

а/эрүүгийн хуульд заасны дагуу сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;

б/оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;

в/мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;

г/гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;

д/нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.

  • Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах

а/гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан;

б/энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд;

в/гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан;

г/1.4.тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн.

  • Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах

Мөрдөгч прокурорт, прокурор шүүхэд тус тус саналаа даруй хүргүүлж, шүүхээс баривчлах шийдвэр гарсаны дараа баривчилна.

  • Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах

Мөрдөгч өөрөө баривчлах бөгөөд сэжигтнийг ийнхүү баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ.

  • Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах

Мөрдөгч хуульд заасан баривчлах үндэслэл бүхий саналыг прокурорт гаргах бөгөөд прокурор саналыг хянаж үзээд сэжигтнийг баривчлах тухай өөрийн саналыг гаргана. Энэхүү саналдаа дараах зүйлийг тусгана.

а/санал гаргасан прокурорын нэр, албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр;

б/сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

в/баривчлах үндэслэл, түүнийг нотлох баримт.

Хууль бусаар баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллана. Шүүх прокурорын саналыг хянаж үзээд баривчлах эсэхийг шийдвэрлэх бөгөөд баривчилах тухай шийдвэр гаргаж буй тохиолдолд дараах зүйлсийг тусгана.

а/сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

б/баривчлах үндэслэл;

в/баривчлах ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрэгжүүлэх байгууллага;

г/зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг;

д/шийдвэр хүчинтэй байх хугацаа;

е/шүүгчийн гарын үсэг, тэмдэг.

Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тохиолдолд шүүх нь прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсхийг шийдвэрлэх бөгөөд Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй.

Мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол мөрдөгчийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ.

Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдолд ямар хэрэгт сэжиглэж байгаа болон хууль зүйн туслалцаа авах эрхтэй талаар танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолно.

Баривчлагдсан сэжигтэн нь түүнийг баривчилсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.

Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.

Баривчлагдсан сэжигтний эрх. Баривчлагдсан сэжигтэн нь дараах эрхийг эдэлнэ.

а/баривчилсан үндэслэлтэй танилцах;

б/шүүхийн зөвшөөрөлгүй баривчилснаас бусад тохиолдолд баривчлах тухай шүүхийн зөвшөөрөлтэй хуульд заасан хугацаанд танилцах, хуулбарыг авах;

в/өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах;

г/баривчлах шийдвэр, ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах;

д/өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;

е/эмнэлгийн тусламж авах;

ё/хууль бусаар баривчилсны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах;

ж/хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах.

Баривчлагдсан сэжигтэн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, хуулбарлаж авах, баривчилсан үндэслэлийн талаар мөрдөгчөөр тайлбарлуулах эрхтэй.

Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

Мөрдөгч баривчлах ажиллагааны үед холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

Баривчлагдсан сэжигтнийг суллах. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнийг дараахь тохиолдолд шүүгч суллах шийдвэр гаргана:

агэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;

б/энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж баривчилсан.

Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана.

Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.

Баривчлагдсан өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгнө.

Мөрдөгч, прокурор, шүүх хууль бусаар баривчлагдсан болох нь тогтоогдсон сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу суллахдаа түүнд энэ хуульд заасны дагуу хууль бусаар баривчилснаас болж учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлана.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл