Даатгалын төрөл ангилал Сайн дурын даатгал

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал, хөрөнгийн даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, ачааны даатгал, барилга угсралтын даатгал, газар тариалангийн даатгал, мал амьтдын даатгал, хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал тэтгэврийн даатгал нь сайн дурын даатгал юм.Үүнээс эрүүл мэндийн сайн дурын даатгалын тухай хүргэж байна. Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгалыг хэлнэ.

Даатгалын тухай хуульд зааснаар Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно. Сайн дурын даатгал нь дараах хэлбэрүүдтэй. Үүнд:  Эрүүл мэндийн сайн дурын даатгал, Хүний амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхлын даатгал, Гэнэтийн ослын даатгал, Эд хөрөнгийн даатгал, Санхүүгийн даатгал, Хариуцлагын даатгал гэх мэт. Үүнээс бид эрүүл мэндийн сайн дурын даатгалын тухай хүргэж байна.

Даатгуулагч нь дараах эрхтэй:

  • Эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах

  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих

  • Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах

  • Төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих

  • Илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах

  • Хууль тогтоомжид заасан бусад эрх

Даатгуулагч дараах үүрэгтэй:

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд төлөх

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв мэдүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага, улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх

  • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Даатгалын тухай хууль (шинэчилсэн найруулга ) ЭНД  дарж үзнэ үү.

  • Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль ЭНД  дарж үзнэ үү.

  • Сайн дурын даатгалын хэлбэр ЭНД дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам ЭНД дарж үзнэ үү.

  • Албан журмын даатгагчдын холбооны дүрэм ЭНД дарж үзнэ үү.

Эрүүл мэндийн сайн дурын даатгалын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын газарт хандана.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авах зорилгоор иргэн эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно. Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий төрийн бус өмчийн даатгалын байгууллага эрхэлнэ.

 

​​​​

  1. Шаардлагатай нөхөн төлбөрийн баримтуудыг бүрдүүлэх

  2. Бүрдүүлсэн материалыг даатгалын Нөхөн төлбөрийн мэргэжилтэнд хүлээлгэж өгөх

  3. Хяналт, дүгнэлтийн шат

  4. Хяналтын шат-I

  5. Хяналтын шат-II

  6. Нөхөн төлбөрийн шийдвэр гаргалт

  7. Нөхөн төлбөрийн шилжүүлэг

  8. Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөр орно.

Шимтгэлийг дараах байдлаар эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө:

  • Хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа монгол улсын Иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол улсын иргэн, монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн даатгалын шимтгэлийг ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүний шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр

  • 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн; хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчийн даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс жил бүр

  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн даатгуулагчийн шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр

  • Ял эдэлж байгаа ялтаны даатгуулагчийн шимтгэлийг хорих байгууллага сар бүр.

 

Даатгалын хугацаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Эрүүл мэндийн даатгал: Даатгалын хураамжаар бүрдүүлсэн сангаас даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий даатгал.

Гэнэтийн осолд орсон болон ердийн болон халдварт өвчнөөр өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, амбулаториор эмчлүүлэх, эм тариа авах, оношлогоо шинжилгээ хийлгэх зэрэг бүхий л үйлчилгээг өөрийн улс болон дэлхийн улсад авах боломжтойгоос гадна гарсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн материалын бүрдэл:

  1. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн маягт

  2. Даатгуулагч нь албан байгууллага бол байгууллагын албан тоот

  3. Даатгалын карт эсвэл даатгалын гэрээний хуулбар

  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн баримт эх хувиар

  5. Даатгуулагчид хийгдсэн лабораторын болон үйл оношийн шинжилгээний хариу /хуулбар байж болно/

  6. Эмийн жор /хуулбар байж болно/

  7. Эмчийн үзлэг оношлогооны хуулбар, эмчилгээний хуулбар

  8. Даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн бол урьдчилсан магадлагааны маягт

Даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалыг даатгуулагч нартаа санал болгодог. Даатгуулагч нь сайн дурын эрүүл мэндийн цогц даатгалд даатгуулснаар амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр үнэтэй мэс ажилбарыг Монгол Улсын шилдэг хувийн болон улсын эмнэлэг, цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдээс авах боломж бүрдэнэ.

Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ

  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт

  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ

  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ

  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

  • Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ

 

Асуулт 1. Даатгалын тохиолдол болоход хаана хандах вэ?

Даатгуулагч та даатгалын тохиолдол гаргасан бол өөрийн даатгалын компаний шуурхай албанд нэн даруй мэдэгдэнэ. Та дараах хүснэгтээс өөрийн даатгуулсан компаний шуурхай албаны утсыг харах боломжтой.

Д/д

Даатгалын компани

Шуурхай албаны утас

1

“Мөнх даатгал” ХХК

331332, 321851

2

“Номин даатгал” ХХК

70003000, 330023, 75778888

3

“МИГ даатгал “ ХХК

70003000, 330130, 330131

4

“Соёмбо даатгал” ХХК

70220707, 77115555, 70220606

5

“Ард даатгал” ХХК

70003000, 77200088, 99066464

6

“Монгол даатгал” ХХК

320524, 70170000, 313615

7

“Тэнгэр даатгал” ХХК

75001889, 18001889

8

“Бодь даатгал” ХХК

70110280, 99054800, 99034800

9

“Монре даатгал” ХХК

70003000, 70009000

10

“Улаанбаатар хотын даатгал” ХХК

70119827, 70009827, 319826

11

“Практикал даатгал” ХХК

70003000, 331525, 94001525, 99001525

12

“Гэр даатгал” ХХК

70139090, 70003000, 94162424

13

“Мандал женерал даатгал” ХХК

70107007, 70117017, 94097007

14

“Ганзам даатгал”ХХК

70003000, 242667, 242634, 242635

15

“Хаан даатгал” ХХК

70003000, 75757588, 99102584

 

Хэрэв ээ даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан, даатгалын хугацаа нь дууссан, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус, даатгалын компани дампуурсан тохиолдолд Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сангийн шуурхай албанд хандана.  Шуурхай албаны утас: 70101177

Даатгах эрсдэлийн хүрээнд гадаадын компаниуд харилцагч нартаа дараах даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд:

  1. Гэнэтийн ослын даатгал, амьдралын даатгал, тэтгэврийн даатгал, боловсролын даатгал, иргэдийн гэнэтийн ослын даатгал, тамирчин жүжигчдийн гэнэтийн ослын даатгал, ажиллагсдын гэнэтийн ослын даатгал, оюутны гэнэтийн ослын даатгал, хүүхдийн гэнэтийн ослын даатгал, уралдааны морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал, гадаадад зорчин явагчдын гэнэтийн ослын даатгал, гадаадын жуулчдын гэнэтийн ослын даатгал,  эрүүл мэндийн даатгал, хуримын даатгал, гэрлэлтийн даатгал, ажилгүйдлийн даатгал, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны даатгал, бэлэвсрэлийн даатгал.

  2. Орон сууцны даатгал, зуслангийн байшингийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал, иргэдийн эд хөрөнгийн даатгал, байгууллагын эд хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн даатгал, малын эрсдэлийн даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, газар тариалангийн даатгал, далайн даатгал, газар хөдлөлтийн даатгал, үерийн даатгал, галт уулын дэлбэрэлтийн даатгал, хулгайн даатгал, гэрийн тэжээвэр амьтдын даатгал

  3. Хадгаламжийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгал, зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, үнэт цаасны даатгал, санхүүгийн алдагдлын даатгал, орлого бууралтын даатгал, ажилтнуудын үнэнч байдлын даатгал.

  4. Бүтээгдэхүүний хариуцлагын даатгал, эмчийн хариуцлагын даатгал, эмийн санчийн хариуцлагын даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, зочид буудлын эзний хариуцлагын даатгал, эмийн бүтээгдэхүүний хариуцлагын даатгал, терроризмын даатгал, ажил олгогчийн хариуцлагын даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал, өрхийн тэргүүний хариуцлагын даатгал гэх мэт.

Асуулт 2. Тэтгэврийн даатгал хэнд хэрэгтэй вэ?

  • Нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд

  • Нэмэгдэл тэтгэвэр авах сонирхолтой иргэд

  • Үнэ цэнэтэй ажилтныг өөртөө татах, тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэрэгсэл хайж буй аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй.

Асуулт 3. Гэнэтийн ослын даатгал гэж юу вэ?

Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчилэн алдах, нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал.

Асуулт 4. Гэнэтийн ослын даатгал ямар төрлүүдтэй байх вэ?

  1. Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал

  2. Иргэдийн гэнэтийн ослын даатгал

  3. Гадаадын жуулчдын гэнэтийн ослын даатгал

  4. Гадаадын зорчигчдын гэнэтийн ослын даатгалп

  5. Уралдааны морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

  6. Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

  7. Оюутны гэнэтийн ослын даатгал

  8. Тамирчин, жүжигчний гэнэтийн даатгал гэх мэт.

 

Асуулт 5. Даатгалтай байх,  даатгалгүй байхын ялгаа юу вэ?

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлээ хуваалцах боломжтой. Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100 хувь өөрөө хариуцах мөн эрүүл мэндийн даатгал нь заавал төлөх албан журмын даатгал тул төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээтэй байдаг.

Агуулга анх оруулсан: 2019-08-13 Шинэчилсэн: 2019-12-09

Мэдээ мэдээлэл