Хөрөнгө оруулалт Тогтворжуулах гэрчилгээ

Татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ: Хуульд заасан/Хөрөнгө оруулалтын тухйа хуулийн 16.1/ шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тодорхой албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг хэлнэ. Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч: Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлнэ.

Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг/

Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамааран тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг/:

  • хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

  • хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна. Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4 дэх хэсэг/

Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг/

Тогтворжуулах татварын төрлүүд:/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйл/

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

  • гаалийн албан татвар;

  • нэмэгдсэн өртгийн албан татвар;

  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:

  • Бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь хангасан байна.

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын  ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх

  • Тогтвортой ажлын байр бий болгох

  • Дэвшилтэт текник, технологи нэвтрүүлэх

Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/Үндэсний хөгжлийн газар/-ын дарга батална.

Тогтворжуулах гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

  • хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

  • .хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр;

  • тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;

  • албан татвар, төлбөрийн хувь, хэмжээ.

Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэхийг хориглоно.

 

Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу “Үндэсний хөгжлийн газар” нь тогтворжуулах гэрчилгээг олгоно.

Үндэсний хөгжлийн газар нь тогтворжуулах гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн бол тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

  1. Үндэсний зөвлөлийн газар тогтворжуулах гэрчилгээ хүссэн өргөдөл гаргана.

Тогтворжуулах гэрчилгээ хүсэгчийн өргөдлийн маягтыг ЭНД дарж авна уу.

Тогтворжуулах гэрчилгээ шинээр авах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалтыг дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу. Бүрдүүлэх бичиг баримт

  • Компанийн албан ёсны хүсэлт

  • Өргөдлийн маягт

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээний хуулбар

  • Төслийн ерөнхий танилцуулга

  • Дэвшитэд техник, технилоги нэвтрүүлэх тухай дэлгэрэнгүй танилцуулга

  • Тогтвортой ажлын байр хэрхэн бий болгох тухай танилцуулга

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ /эх болон хуулбарын хамт/

  • Бизнес төлөвлөгөө /эх болон хуулбарын хамт/

  • Техник эдийн засгийн үндэслэл /эх болон хуулбарын хамт/

  • Хөрөнгө оруулалтын дүнг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан/эх болон хуулбарын хамт/

  • Холбогдох утасны дугаар

  1. Үндэсний хөгжлийн газрын шийдвэр гаргах процесс:

*Агентлаг-Үндэсний хөгжлийн газар

*Зөвлөл- Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл

Үндэсний хөгжлийн газар нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг “Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-ийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно.

Үндэсний хөгжлийн газрын шийдвэр нь таны эрх ашгийг хөндсөн гэж үзвэл та тус байгууллагын удирдах албан тушаалтанд хандана.

Үндэсний хөгжлийн газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах боломжтой.

Үндэсний хөгжлийн газрын санал, гомдол, өргөдөл хүлээн авах утас:956-51-263333

Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан салбарт дараах хугацаагаар олгоно.

1. Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт:

Хөрөнгө оруулалтын хэмжээ/тербум төгрөгөөр/

Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа

Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа/жилээр/

Улаанбаатар

Төвийн бүс

Хангайн бүс

Зүүн бүс

Баруун бүс

30-100 хүртэл

5

6

6

7

8

2

100-300 хүртэл

8

9

9

10

11

3

300-500 хүртэл

10

11

11

12

13

4

500-аас дээш

15

16

16

17

18

5

 

2. Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт:

Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жил/

Хөрөнгө оруулалтын хэмжээ/тербум төгрөгөөр/

Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа/жилээр/

Улаанбаатар

Төвийн бүс

Хангайн бүс

Зүүн бүс

Баруун бүс

5

10-30 хүртэл

5-15

4-12

3-10

2-8

2

8

30-100 хүртэл

15-50

12-40

10-30

8-25

3

10

100-200 хүртэл

50-100

40-80

40-60

25-50

4

15

200-аас дээш

100-аас дээш

80-аас дээш

60-аас дээш

50-аас дээш

5

 

Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр Үндэсний хөгжлийн газар хүчингүй болгоно:

  • тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлэн тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;

  • эрх залгамжлагч нь хуульд шаардлагыг хангаагүй:

  • хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй

  • Хөрөнгө оруулалтын төсөл нь шалгуурыг хангаагүй.

  • Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэсэн;

  • гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцааны холбооны салбарт 33 буюу түүнээс дээш хувийн хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй;

  • тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

Асуулт1. Тогтворжуулах гэрчилгээ гэж?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг.

Асуулт2. Тогтворжуулах гэрчилгээг хэнд олгох, мөн ямар ач холбогдолтой талаар?

Тогтворжуулах гэрчилгээг Монгол Улсын хуулийн этгээдэд олгох ба хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамаарч дараах этгээдэд олгоно. Үүнд:

  • хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

  • хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна. Үүнд:

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

  • гаалийн албан татвар;

  • нэмэгдсэн өртгийн албан татвар;

  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн татварыг  5-18 жилийн хугацаанд тогтворжуулна.

Асуулт 3. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрээний ялгаа юу вэ?

Хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ялгаатай. Тогтворжуулах гэрчилгээ авснаар дээр дурдсан 4 төрлийн татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд тогтворжуулах бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар татварын орчинг тогтворжуулдаг.

Асуулт4. Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг гэж юу вэ?

 

Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

  • барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

 

 

Агуулга анх оруулсан: 2019-12-24 Шинэчилсэн: 2023-12-05

Мэдээ мэдээлэл