Гадаадын иргэн, харьяатын харилцаа Оршин суух зөвшөөрөл олгох

Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргаснаар оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

Гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл олгох тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмаар зохицуулдаг.

Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргаснаар оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

“хувийн хэргээр оршин суугч” гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг;

“албан хэргээр оршин суугч” гэж төрийн байгууллагын урилгаар болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллахаар Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг хэлнэ.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /2010 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолын хавсралт “Монгол улсын виз олгох журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоол “Гадаадын иргэн монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” ЭНД дарж үзнэ үү.

Гадаадын иргэнд дараах байгууллагууд оршин суух зөвшөөрөл олгоно:

  1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/
  2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/

Албан хэргээр Монгол Улсад оршин суух: Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн зэрэг албан хэргээр оршин суух гадаадын иргэнд Гадаад харилцааны яам Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг сунгана.

Харин төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэн албан хэргээр оршин суух гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.

Гадаадын иргэн, харьяатын газар албан хэргээр оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн 3 хүртэл жилээр олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Албан хэргээр оршин суух гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бөглөн  дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хөдөлмөр эрхлэхээр оршин суух тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;
  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт.

Монгол Улсад албан хэргээр орших суух зөвшөөрлийг дараах хэлбэрээр олгоно: Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах албан хэргээр оршин суух гадаадын иргэн (А2), Түүний гэр бүлийн гишүүн (А2-F).

Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух: Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт гаргах бөгөөд оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

Монгол Улсад хувийн хэргээр орших суух зөвшөөрлийг дараах хэлбэрээр олгоно:

Гэр бүлийн шалтгаанаар:

  • Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1);
  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэн (GB2);
  • Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F);
  • Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F);
  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (T1-F);
  • гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтны гэр бүлийн гишүүн (T2-F);
  • аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (HG-F);
  • шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (SH-F);
  • төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (O-F);
  • дээд боловсролын байгууллагад суралцах магистр болон түүнээс дээш зэрэг горилогч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (S1-F).

Цагаачлах: (TS):

Хөдөлмөр эрхлэх:

  • аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх (HG);
  • шашны байгууллагад ажиллах гадаадын иргэн (SH);
  • төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэн (O).

Хөрөнгө оруулах:

  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан (Т1);
  • гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч (T2).

Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх:

  • ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэн (S1);
  • мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэн (S2);
  • аж ахуйн нэгжээс бусад байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэн (S3).

Хувийн бусад зорилгоор оршин суух:

  • Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн (H1);
  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн (H2);
  • Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн (H3);
  • хуулийн байгууллага (шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг)-аас холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн гадаадын иргэн (H4);
  • хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн (H5).

Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хэлбэрээс хамааран дээрх бичиг баримтаас гадна шаардагдах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ.

Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлгийн хуудас, бичиг баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гадаадын иргэнтэй ярилцлага хийж оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн болон цагаачлах зөвшөөрөлтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн ажлын 5 өдрийн өмнө гаргана.

Дараах гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу авсан бол 1 жилийн дараа, бусад гадаадын иргэн 90 хоногийн дараа дахин тус улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргаж болно.

  • Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн,
  • Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн GB1-F,
  • Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн
  • Цагаачлах
  • Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн (H1);
  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн (H2);
  • Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн (H3)
  • хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн (H5).

Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэн сэтгэцийн эмгэгтэй эсэх талаар шинжилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн бүрэн шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж болно.

Гэр бүлийн шалтгаанаар Монгол Улсад оршин суух:

Бүрдүүлэх бичиг баримт: Гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

GB1, GB2, GB1-F,H1-F, H2-F, H3-F ангиллын гадаадын иргэд дээрх бичиг баримтаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • Монгол Улсын болон гадаадын иргэний гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт.


Монгол Улсад цагаачлах: Монгол Улсад цагаачлах зөвшөөрлийг тухайн гадаадын иргэний цагаачлах тухай хүсэлт, боловсрол, мэргэжил, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж болон холбогдох хууль хяналтын байгууллагын саналыг харгалзан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.5-д заасан тоонд багтаан эхний 2 жилд 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана. Цаашид удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухай бүр 2 хүртэл жилийн хугацаагаар сунгана.

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараах ерөнхий шалгуурыг хангасан байна:

  • сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;
  • дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;
  • гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;
  • Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;
  • Монгол Улсад 3 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх.

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.
  • гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
  • боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.

Цагаач иргэнээс Монгол Улсад төрсөн хүүхдэд 2 сарын дотор оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг гаргана.

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цагаач иргэнээс төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож хувийн хэрэг хөтөлнө.

Цагаач иргэний 18 нас хүртэлх насны хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь түүний эцэг, эхийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.

Монгол Улсад төрсөн цагаач иргэний цагаачлах зөвшөөрлийг тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

Цагаач иргэнээс төрсөн хүүхдэд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргахад мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • өргөдөл;
  • хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • эцэг, эхийн оршин суух үнэмлэх;
  • паспорт, хуулбарын хамт;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн, ам бүлийн);
  • 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

Цагаач нь жилд 180 хоногоос хэтрэхгүй хугацаагаар гадаад улсад зорчиж болох бөгөөд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухай бүр хяналт тавина.

Цагаач нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хураалгаж явна.

Хөдөлмөр эрхлэхээр Монгол Улсад оршин суух:

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бичиг баримт болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Хөрөнгө оруулагчаар Монгол Улсад оршин суух:

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулагчид дор дурдсан хугацаагаар зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтанд хөрөнгө оруулсан болон Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал, татвар төлөлт, үйл ажиллагааны тогтворжилтыг харгалзан шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт явуулж, оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана;
  • гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтанд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг олгох, сунгахдаа дараах бичиг баримт болон татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээний хугацааг үндэслэнэ.

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух:

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ: 

  • ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана;
  • мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, нэг удаа 1 хүртэл жилийн хугацаагаар сунгана;
  • аж ахуйн нэгжээс бусад байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг  1 хүртэл жилийн хугацаагаар олгож, нэг удаа 6 хүртэл сарын хугацаагаар сунгана.

Ерөнхий болон дээд боловсролын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сунгахдаа гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн гадаадын иргэний суралцаж байгаа эсэхийг харгалзан үзнэ.

Хувийн бусад зорилгоор Монгол Улсад оршин суух:  Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэхийг шийдвэрлэнэ: 

Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн (H1); Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн (H2); Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн (H3); гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана.

Хуулийн байгууллага (шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг)-аас холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн гадаадын иргэн; хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн  хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохдоо хууль, хяналтын болон эрх бүхий байгууллагын саналыг үндэслэнэ.

Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхөр, эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийн), мөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл хүсэхдээ дээрх бичиг баримт болон харьяалах төрийн захиргааны төв байгууллагын Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтойг нотолсон тодорхойлолтыг бүрдүүлнэ.

Гадаадын иргэний хөрөнгийн эх үүсвэрийн баталгааны төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэх:

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн өөрөө Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг (цаашид “баталгаа” гэх) виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух зөвшөөрөл авах үед гаргана.

Баталгааг дараах хэлбэрээр гаргана:

  • уригч нь тухайн гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаанд нь буцаахыг баталсан өргөдөл, албан бичиг;
  • мөнгөн хэлбэр (дансны хуулга, банкны хадгаламжийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр гэх мэт).

Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн мөнгөн хэлбэрээр баталгаа гаргах бол бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авчирна.

Баталгааны хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд энэ нь гадаадын нэг иргэнд хамаарна.

Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ тухай хүсэлт гаргагчид шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, 10 хоногийн дотор тус улсаас гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд гэр бүлийн гишүүний хамт гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух бүртгэлээс хасалт хийлгэнэ.

Түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийхдээ гадаадын иргэний паспортад "хасав" гэсэн дардас дарж, Монгол Улсаас гарах сүүлийн хугацааг зааж өгнө. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна.

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийнэ.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнийг бүртгэлээс хасах хугацаа нь түүний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусах өдрөөс хойш 10 хоногоос илүүгүй байна.

Түр ирэгч гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш ажлын 3 өдөрт, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан үзүүлнэ.

Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн оршин суух хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хянан үзэж, оршин суух хэлбэрийг өөрчилж болно.

Гадаадын иргэн, уригч нь оршин суух зөвшөөрөл олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлж болно.

Хүсэлтийг хүлээн авсан тухай хуудас нь хүсэлтийг шалгах хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суух эрх зүйн баримт бичиг болно.

Дараах тохиолдол илэрвэл гадаадын иргэнийг уригч нь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:

  • гадаадын иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн, эсхүл ажлын байраа сольсон;
  • гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, сургуулиа орхисон болон төгсөөгүй;
  • гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн;
  • гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.

Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн паспортаа сольсон тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

Д/д

Хүсэлтийн төрөл

Хугацаа

1

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1), Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F); Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F); цагаачлах (TS) болон хувийн бусад зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт

60 хоногийн дотор

2

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1), Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F); Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F); цагаачлах (TS) болон хувийн бусад зорилгоор зөвшөөрөл авч, тухайн зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт

30 хоногийн дотор

3

Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлт

30 хоногийн дотор

4

Бусад гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлт

ажлын 5 өдрийн дотор

Гадаадын иргэн Таны оршин суух зөвшөөрөл авах, сунгахтай холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.

Оршин суух зөвшөөрөл хүссэн болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн дараах үүрэгтэй:

  • худал мэдүүлэг өгөхгүй байх;
  • холбогдох байгууллагаас дуудсан цагт өөрийн биеэр ирэх;
  • зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжин ажиллах, суралцахгүй байх;
  • оршин суух зөвшөөрөл олгох, сунгахад шаардагдах нотлох баримтыг гаргаж өгөх.

Дараах тохиолдол илэрвэл гадаадын иргэнийг уригч нь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:

  • гадаадын иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн, эсхүл ажлын байраа сольсон;
  • гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, сургуулиа орхисон болон төгсөөгүй;
  • гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн;
  • гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.
  • Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн паспортаа сольсон тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

Асуулт 1: Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг хилээр орж ирсэнээс хэд хоногийн дотор гаргадаг вэ? 

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.

Асуулт 2: Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр оршин суух зөвшөөрөл хүсэхэд ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Асуулт 3: Дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг ямар хугацаатай олгодог вэ?

Ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Асуулт 4: Монгол улсад цагаачлан амьдрах хүсэлтэй гадаадын иргэн ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараахь ерөнхий шалгуурыг хангасан байна:

  • сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх
  • дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;
  • гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;
  • Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;
  • Монгол Улсад 3 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх.

Асуулт 5: Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;
  • гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
  • боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.

 

 

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2020-03-23

Мэдээ мэдээлэл