Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан

Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдэх маргаан

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

  • Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
  • Засгийн газрын шийдвэр;
  • Монгол Улсын олон улсын гэрээ;
  • Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр

Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Улсын Их Хурлын гишүүн;
  • Ерөнхий сайд;
  • Засгийн газрын гишүүн;
  • Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
  • Улсын ерөнхий прокурор.

Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

  • Монгол улсын ерөнхийлөгч
  • Улсын Их Хурлын дарга;
  • Ерөнхий сайд;
  • Улсын Их Хурлын гишүүн.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц нь дараа маргааныг харьяалан шийднэ.

  1. Цэцэд ирүүлсэн маргааны шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал, зөвхөн өөрийн харьяалалтай маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. 
  2. Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.
  3. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл,  мэдээлэл,  Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын гаргасан хүсэлт, 

1. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд дараахь зүйлийг  заавал тусгана:

  • өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  • түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  • Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
  • өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  • маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;
  • Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  • Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
  • хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

2. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.

3.Иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийнэ.

4.Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

5. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.

  1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр хуульд заасан шаардлагтай  ажиллагааг хийнэ:
  2. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.
  3. Цэцийн гишүүн маргааны бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.
  4. Маргааныг цэцийн хуралдаанаар хянан шийдвэрлэж шийдвэр гаргах 
  5. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй, урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэсэн, шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзвэл Цэц  бэлтгэх шатнаас эхлэн дахин маргааныг хянан шийдвэрлэнэ.

 

1. Цэцийн шийдвэрийг

  • Улсын Их Хурал,
  • Монгол Улсын Ерөнхийлөгч,
  • Засгийн газар,
  • Хууль зүйн яам, маргагч
  • талуудад тус тус хүргүүлнэ.

2. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

3.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.

4.Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.

Агуулга анх оруулсан: 2018-07-23 Шинэчилсэн: 2022-07-26

Мэдээ мэдээлэл